Хүүхдэд зориулсан шатрын сургалт
14 дүгээр сургуулийн байранд Бямба, Ням гарагт хичээллэнэ. Сургалт бүх хүүхдэд нээлттэй. Шатар мэдэхгүй хүүхэд ч анхны нүүдлээс эхэлнэ.
Сургалтын түвшин
Аль түвшнээс эхлэхийг хүүхдийн одоогийн мэдлэгт тулгуурлан багштай тохирно. Эхний хоёр ээлжийн бүлгийг багш хуваарилна.
-
Анхан шат
Шатар огт мэдэхгүй эсвэл нүүдлээ дөнгөж сурч буй хүүхдэд.
- Өдөр
- Бямба, Ням гараг
- Цаг
- 10:00–11:30 эсвэл 12:00–13:30
- Бүлэг
- Хүүхдийн тоо хязгаартай
100,000₮ / 8 хичээл
14-р сургуулийн сурагч. Бусад сургуулийн сурагч 250,000₮.
Бүртгүүлэх Юу сурах вэ? -
Суурь бататгах
Дүрмээ мэддэг, тооцоолол, төлөвлөгөөгөө сайжруулах хүүхдэд.
- Өдөр
- Бямба, Ням гараг
- Цаг
- 10:00–11:30 эсвэл 12:00–13:30
- Бүлэг
- Хүүхдийн тоо хязгаартай
100,000₮ / 8 хичээл
14-р сургуулийн сурагч. Бусад сургуулийн сурагч 250,000₮.
Бүртгүүлэх Юу сурах вэ? -
Тэмцээний бэлтгэл
Тэмцээнд оролцдог эсвэл ахисан түвшинд бэлтгэх сурагчдад.
- Өдөр
- Бямба, Ням гараг
- Цаг
- 14:00–16:00
- Бүлэг
- Хүүхдийн тоо хязгаартай
100,000₮ / 8 хичээл
14-р сургуулийн сурагч. Бусад сургуулийн сурагч 250,000₮.
Бүртгүүлэх Юу сурах вэ?
Хүүхдийн хөгжлийн зам
Шатраар дамжуулан хүүхэд бие даан сэтгэж, зорилгодоо тэвчээртэй хүрч сурна. Сонирхол, хичээл зүтгэлтэй сурагчдыг анхны нүүдлээс эхлээд Монголын шатрын холбооны зэрэг, спортын дэд мастер цол, дотоодын томоохон тэмцээн хүртэл алхам алхмаар бэлтгэнэ.
-
Анхан шат
Шатар сурна
Дүрмээ сурч, бүтэн өрөг тоглож, анхны мадаа тавина.
-
Суурь бататгах
3-р зэрэг
Тактик, мадын хэв маягаа бататгаж, анхны тэмцээндээ оролцоно.
-
Суурь бататгах
2-р зэрэг
Тэмцээнд тогтмол тоглож, тооцоолол, төлөвлөгөөгөө ахиулна.
-
Тэмцээний бэлтгэл
1-р зэрэг
Гарааны сантай болж, өргөө шинжилж, хот, улсын тэмцээнд өрсөлдөнө.
-
Тэмцээний бэлтгэл
Спортын дэд мастер
Дотоодын томоохон тэмцээнд амжилт гаргаж, спортын дэд мастер цолны шаардлагыг хангахыг зорино.
Зэрэг, цолыг Монголын шатрын холбооны журмын дагуу тэмцээний амжилтаар олгоно. Хүүхэд бүр өөр хурдтай ахидаг тул багш ахицыг нь тогтмол хянаж, дараагийн зорилгыг хамт тавина.
Шатар хүүхдэд юу өгдөг вэ?
Хөлгийн ард хүүхэд ажиглаж, бодож, шийдэж сурна.
-
Анхаарал төвлөрөл
Байрлалаа ажиглаж, эхэлсэн бодлогоо дуустал ажиллах дадал.
-
Логик ба тооцоолол
«Ингэж нүүвэл юу болох вэ?» Хэд хэдэн хувилбарыг харьцуулах дасгал.
-
Шийдвэр гаргалт
Боломжит нүүдлүүдээс сонголт хийж, цагтаа багтаан шийдэх.
-
Тэвчээр ба тууштай байдал
Хэцүү бодлогод дахин оролдох, алдаагаа хүлээн зөвшөөрөх.
-
Хүндлэл ба харилцаа
Өрсөлдөгчөө хүндэтгэх, хожил ба хожигдлыг зөв хүлээн авах.
-
Өөртөө итгэх итгэл
Бодлогоо бие даан шийдэх бүрдээ өөрийн ахицыг мэдэрнэ.
Хүүхдээ бүртгүүлэх үү?
Бүлэг бүрт хүүхдийн тоо хязгаартай. Багшид хүүхдийн нас, шатрын мэдлэгийг хэлээд тохирох бүлэг, ээлжээ сонгоно.